Д/д Хэрэгжүүлэх арга хэмжээ



Скачать 107.33 Kb.
Дата27.04.2016
Размер107.33 Kb.


ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСИЙН 4 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН

АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

2015 оны 4 дугаар сарын 30 Номгон

д/д

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Биелэлт

1

2

3

1

Зарим сумдын бод малд CHP суулгах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах

Бод малд CHP суулгах ажлын хүрээнд аймгийн Засаг дарга, “Хас цахим эрдэнэ-тамга” ХХК-ны удирдлагатай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулж, энэ ажлын хүрээнд 4 дүгээр сард Баянхонгор сумын “Шаргалжуут” 8 дугаар баг болон Өлзийт сумын 10 айлын азарганд бичил CHP суулгах ажлыг зохион байгуулсан.

Мөн Галуут, Заг, Жаргалант, Гурванбулаг сумын Засаг дарга нар иргэдийнхээ малд СHP суулгуулахаар нийлүүлэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.



2

Хууль сахиулах байгууллагуудын ажлын уулзалтын зохион байгуулах

Хууль зүйн сайдын албан даалгаврын хүрээнд зохион байгуулах Хууль зүйн хэлтэс, хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын ажлын уулзалтыг хуваарийн дагуу 1 удаа зохион байгуулав.

3

“Хуулийн цаг” нэвтрүүлэгт хуваарийн дагуу оролцох

Батлагдсан хуваарийн дагуу нэвтрүүлэгт оролцох байгууллагад мэдэгдэж хэвлэл мэдээллийн ажилтантай хамтран ажиллаж хэлтсийн дарга хуваарийн дагуу “Хуулийн цаг” нэвтрүүлэгт оролцлоо.

4

Аймгийн цахим хуудас, орон нутгийн сонин, телевизээр цуврал зайны сургалт зохион байгуулах

Хууль зүйн яамнаас зарлагдсан “Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөл сонгон шалгаруулах тухай” зарыг аймгийн цахим хуудсанд байршуулж нийтэд түгээлээ.


-Засаг даргын тамгын газрын мэдээллийн самбараар Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 25-ны А/30 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд түр байлгах журам”-ын тухай, Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 122 дугаар тогтоолоор батлагдсан ”Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-аас, “Хууль зүйн дэд сайд Ц. Уугангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Катарын нийслэл Доха хотноо 2015 оны 4 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүхийн асуудлаарх НҮБ-ын XIII дугаар их хуралд оролцож байгаа тухай” мэдээллииг тус тус бэлтгэж сурталчиллаа.

-“Баянхонгор аймгийн хөгжилд багийн Засаг даргын оролцоо” сэдэвт говийн 4 сумын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нарын сургалтад “Хуулиа дээдлэе” сэдвээр сургалтыг хийж гарын авлага тарааж өглөө.


1

2

3

5

Архангай, Өвөрхангай, Булган, Эрдэнэт, Хөвсгөл аймгууд оролцсон “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нутгийн хамтын ажиллагаа” бүсийн зөвлөгөөн зохион байгуулах

Хууль зүйн Яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Орхон, Төв аймгийн  ГХУСАЗЗ, Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Хөдөө, аж ахуйн газруудыг оролцуулан “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх бүс нутгийн хамтын ажиллагаа“ уулзалт зөвлөгөөнийг шаргалжуут рашаан сувилалд зохион байгууллаа..

Зөвлөгөөний үеэр Шаргалжуут тосгоны малчины 10 адуунд “Хас тамга, цахим эрдэнэ” ХХК-тай хамтран микро чип суулгалаа.

Зөвлөгөөнөөс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлэр хамтарч ажиллах 6 зүйл бүхий “Санамж бичиг”-ийг батламжилсан бөгөөд Хууль зүйн яам болон Хүнс хөдөө аж ахуйн яаманд энэ чиглэлээр хамтарч ажиллах санал боловсруулан хүргүүллээ.

6

Өсвөр үе, хүүхэд залуучуудад хандан насны онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн архи, тамхи, интернэт тоглоомын хор холбогдол бусад нээлттэй сэдвээр Сургалт зохион байгуулах

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон.

7

Баянлиг сумд эрүүгийн нээлттэй шүүх хурлыг зохион байгуулах

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон.

8

Ерөнхий боловсролын сургалтын хэрэглээний чиглэлийн агуулгыг дээшлүүлж, мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх

Аймгийн хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиудын төсгөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулж ажиллах талаар хэлтсийн даргын албан тоотоор зөвлөмж хүргүүлж ажиллалаа.

9

Барилгын компаниудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр арга зүйн зөвлөмж өгч хяналт шалгалт хийж ажиллах

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон.

10

Харьяа агентлагуудын хугацаатай мэдээ тайланг хугацаанд нь ирүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж хэлтсийн хэмжээнд самбар ажиллуулах

Харьяа агентлагийн удирдлагуудад хугацаатай мэдээ тайланг хугацаанд нь ирүүлсэн эсэх талаар хэлтсийн самбарт мэдээлэл бэлтгэн байршуулав.

11

Хэлтсийн хóóëü òîãòîîìæèéí системчлэлийг хийж эхлүүлэх, системчлэлийн талаар ХЗЯ-д санал хүргүүлэх

Хууль тогтоомжийн системчлэлийн далаар ХЗЯ-аасчиглэл авах талаар хэлтсийн даргаар уламжлуулсан болно.

12

Орон нутгийн телевиз, мэдээллийн хэрэгсэлүүдээр иргэдэд “Гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралаас урьдчилан сэргийлэх” хандлагыг бий болгох зорилгоор /онч үгс/ афоризмуудыг бэлтгэн байршуулах


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх нөлөөллийн арга хэмжээ авах ажлын хүрээнд “Онч мэргэн үгс”-ийг бичлэг хэлбэрт хөрвүүлэн аймгийн баганат талбайн дэлгэцээр 1 сарын турш нэвтрүүлэв.



1

2

3

Архивын тасаг

1

Архивын лавлагаа мэдээллийн захиалгыг иргэдээс цахим хэлбэрээр авах ажлыг эхлүүлэх

Зориулалтийн программ хийж 10 дугаар сард Баянхонгор аймгийн сайтад линкээр холбохоор ажиллаж байна.

2

Сургалтын төв байгуулах /Шинээр ажилд орж байгаа төрийн албан хаагчдыг архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд дадлагажуулах /

Аймгийн Төрийн удирдах болон гүйцэтгэх ажилтны Архив, албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалтын журмыг боловсруулан Аймгийн Засаг даргын 2015 оны захирамжаар батлуулан ажиллаж байна.

3

Байгууллагын удирдах болон гүйцэтгэх ажилтны архив, албан хэрэг хөтлөлтийн мэдлэг ур чадварыг сайжруулах

“Сахилга хариуцлага Баянхонгор-2015” зөвлөгөөний шийдвэрийг хангуулах зорилгоор гарсан аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр албан даалгаврын 3 дугаар заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Төрийн архивын тасгаас дараах сургалтуудыг зохион байгуулан хийлээ.Үүнд

1. Эрүүл мэндийн газрын болон сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, архив, бичиг хэргийн ажилтнуудад зориулсан Архив, албан хэрэг хөтлөлтийн ажил сайжруулах гарааны сургалтыг 2015 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж 85 ажилтан оролцуулахаар төлөвлөснөөс 63 албан хаагч оролцлоо. Энэ арга хэмжээгээр Зохион байгуулалт захирамжлалын баримт бичгийн стандарт, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Байгууллагын архивын заавар, мөн байгууллагын Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, Архив албан хэрэг хөтлөлтийн дотоод журам, цахимаар баримт шилжүүлэх эмхлэн цэгцлэлт, техник ажиллагаа, шаардлагатай тоног төхөөрөмж, Тогтоол шийдвэрийн хэрэгжилт гаргах, мэдээлэх хугацаа, Хөтлөх хэргийн хэрийн жагсаалт боловсруулах, албан харилцааны и-офисс програмын ашиглалтын арга зүйг ярилцахаас гадна мөн нийт байгууллагын ажилтны баримт боловсруулах үйл ажиллагаанд, байгууллагын болон хэлтэс албадын дарга нар хяналт тавиж, арга зүйгээр хангах, стандарт шаардлага хангаагүй баримтанд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгохгүй байх, мөн Эрүүл мэндийн газар салбарын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлынхаа хяналт шалгалт, арга зүйгээ үндсэн бодлоготойгоо нэгтгэн уялдуулж, хөгжүүлэн сайжруулах зэрэг асуудал ярилцлаа.

2. Мөн Аймгийн ИТХ- ын ажлын албаны мэргэжилтэн, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт Архив, албан хэрэг хөтлөлтийн ажил сайжруулах гарааны сургалт 2015 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баянөндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар оролцсонгүй.

Сургалтаар Зохион байгуулалт захирамжлалын баримт бичгийн стандарт, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Байгууллагын архивын заавар, Архив албан хэрэг хөтлөлтийн дотоод журам, цахимаар баримт шилжүүлэх эмхлэн цэгцлэлт, техник ажиллагаа шаардлагатай тоног төхөөрөмж, Тогтоол шийдвэрийн хэрэгжилт гаргах, мэдээлэх хугацаа, Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, албан харилцааны и-офисс програмын ашиглалтын арга зүйг ярилцахаас гадна мөн нийт байгууллагын ажилтны баримт боловсруулах үйл ажиллагаанд, байгууллагын дарга нар хяналт тавиж, арга зүйгээр хангах, стандарт шаардлага хангаагүй баримтанд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгохгүй байх, багийн иргэдийн нийтийн хурлын баримтыг бүрэн хүлээн авах, хуралдааны материалын эмхлэн цэгцлэх дараалал зэрэг олон асуудлыг ярилцлаа.

3.Боловсрол соёлын газартай хамтран боловсрол, соёлын салбарын архив, бичиг хэргийн ажилтнуудад “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажил сайжруулах гарааны сургалтыг 2015 оны 04 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад хөдөөгийн Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төвийн архив, бичиг хэргийн 46 ажилтан оролцлоо.



Сургалтаар Зохион байгуулалт захирамжлалын баримт бичгийн стандарт, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Байгууллагын архивын заавар, мөн байгууллагын Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, Архив албан хэрэг хөтлөлтийн дотоод журам, цахимаар баримт шилжүүлэх эмхлэн цэгцлэлт, техник ажиллагаа, шаардлагатай тоног төхөөрөмж, Тогтоол шийдвэрийн хэрэгжилт гаргах, мэдээлэх хугацаа, албан харилцааны и-офисс програмын ашиглалтын арга зүйг танилцууллаа.



4

Байгууллагын үйл ажиллагаанд холбогох 2 самбар хийж байршуулах

Архивын тасгийн үйл ажиллагааг сурталчилах мэдээллийн 2 самбар шинээр хийж байршуулалаа.Байгууллагын архив бичиг хэргийн ажилтнуудын ирүүлбэл зохих мэдээллийн график гаргаж байгууллагт хүргүүлэн мөн 1 дүгээр улиралд ирүүлэх мэдээ, тайлан холбогдох баримтын мэдээллийг дүгнэн хүргүүлж, албан харилцааны и-офисс програмд байршууллаа.


1

2

3

5

Байгууллагын архиь, бичиг хэргийн ажилтны ажлыг дүгнэх дүнг хүргүүлэх

Хóóëü çүé, äîòîîä õýðãèéí ñàéä, ñàíãèéí ñàéä, íèéãìèéí õàìãààëàë, õөäөëìөðèéí ñàéäûí 2005 îíû 02 äóãààð сарын 04-íèé ºäрийн 5/41/25 тоот õàìòàðñàí òóøààëаар батлагдсан àëáàí õýðýã õөòëөëò, àðõèâûí àæèëòàíä ìýðãýøëèéí çýðýã, çýðãèéí íýìýãäýë îëãîõ æóðмын болзол хангасан Баянцагаан сумын сургуулийн Архив бичиг хэргийн ажилтан Одонмядаг, Галуут сумын Цэцэрлэгийн архив,бичиг хэргийн ажилтан Ц.Энхмандах нарыг ахлах зэрэгт, Галуут сумын Засаг даргын Тамгын газрын Архив бичиг хэргийн ажилтан Ш.Буяннэмэх, Баацагаан сумын Архив бичиг хэргийн ажилтан С.Алимаа нарыг Тэргүүлэх зэргийн материалыг бүрдүүлэн Архивын ерөнхий газарт хүргүүллээ.


6

Байгууллагын архив бичиг хэргийн ажилтны зэргийн болзол хангасан ажилтнуудын материалыг хүргүүлэх

Монгол Улсын Архивын тухай хууль, Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийг мэдээллийн технологит шилжүүлэх” үндэсний хөтөлбөр, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим архив-Баянхонгор” хөтөлбөрийн хүрээнд тус Төрийн архив өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 1941-2000 оны 125 мянган хавтас баримтыг тасгийн ажиллагсдын хүчээр цахим хэлбэрт оруулах, 2001 оноос хойш байгууллагууд өөрсдөө бэлтгэн шилжүүлж байх нэгдсэн шинэ бодлого холбогдох шийдвэр гараад амжилттай хэрэгжиж байна. Энэ ажлын хүрээнд 2001-2002 оны баримтыг 2012 онд, 2003-2004 оны баримтыг 2013 онд, 2005-2006 оны баримтыг 2014 онд тус тус цаасаар болон цахим хэлбэрээр хүлээн авах үйл ажиллагаaг 3 жил оролцохгүй тасалсан Статистикийн хэлтэс, Шүүх, Прокурор, Зооноз өвчин судлалын төв, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагуудад 04 дүгээр сарын 01-нээс эхлэн 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаагаар гэрээт ажилтнаар гүйцэтгүүлэн хүлээн авах санал хүргүүлж хамтаран ажиллаж эхэллээ.


7

Нөхөн бүрдүүлэлт 1-6 жил тасалсан байгууллагуудтай баримт хүлээн авах гэрээгээр гүйцэтгэх санал явуулж гэрээ хийх ажлыг эхлүүлэх

Төрийн архивын тасгийн үндсэн сан хөмрөгийг бүрдүүлэх ажлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудаас 2007-2008 оны байнга хадгалах баримтыг цаасаар болон цахим хэлбэрээр хүлээн авах ажлын график хуваарийг гаргаж баталгаажуулан Засаг даргын Тамгын газрын 2015 оны 04 дүгээр сарын 09 ны 2/447 тоотоор хүргүүллээ.




База данных защищена авторским правом ©bezogr.ru 2016
обратиться к администрации

    Главная страница