А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке



Скачать 309.02 Kb.
Дата10.05.2016
Размер309.02 Kb.
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке.

Бурхан

Тухайн цаг үеийнхээ түүхийн шинжлэх ухаанд шашин шүтдэггүй ямар нэгэн ард түмэн, жижиг омгийг хайж олох бүх л оролдлого амжилт олдоггүй нь гайхширмаар баримт билээ. Зарим нь үүнийг балар эртний цагт байгалийн хуулийг мэддэггүй, ялангуяа айдасд хүргэдэг эсвэл гоо үзэсгэлэн, сүр хүчээрээ гайхашрал төрүүлдэг байгалийн олон үзэгдлүүдийг бодитоор тайлбарлах боломж байгаагүйтэй холбоотой хэмээдэг бөгөөд үүнээс үүдэн өөр ертөнц, сүнс, бурхад, Бурхан байдаг тухай хоосон санаа гарч ирдэг байсан хэмээн тайлбарладаг. Гэвч удаан хүлээсэн шинжлэх ухааны ноёрхол, шинжлэх ухаан техникийн дэлхийг донсолгосон дэвшлийн цаг үе ирсэн ба ... өөрчлөгдсөн зүйл бага байсаар л. Хүмүүсийн ихэнх нь ямар нэг Дээд зүйл, Бурханлиг зүйл, Бурхан байдагт итгэдгийг судалгаа тодорхойлсоор байна. Эрдэмтэд, гүн ухаанчид, улс төрчид, урлагийн бүх л төрлийн ихэнх зүтгэлтнүүд Түүний байдагт, Түүний хүн бүрийн амьдралд оролцдогт итгэдэг тухайгаа бүрэн хариуцлагатайгаар зарладаг. Бодох зүйл байна аа.

Би юуны тулд амьдардаг юм бэ?

Зөн билэгт сэтгэл минь,

Зовиур дүүрэн зүрх минь

Хоёр амьдралын оршихуй дээр мэт

Хэрхэн цохилно вэ, чи!

Үүнийг Пушкин ямар их гунигтайгаар асуусан байна вэ:

Дэмий авъяас, санамсаргүй авъяас,

Амьдрал чи надад юунд заяагднам бэ?

Эсвэл далд хувь заяагаар

Чи юунд цаазлан шүүгдэнэ вэ?

Тэрсэлсэн хүчээрээ намайг

Тэр хоосноос даллаж,

Сэтгэлийг минь шуналаар дүүргэж,

Ухааныг минь эндүүрлээр түгшээв үү?

Өмнө минь зорилго үгүй:

Зүрх минь хоосон, ухаан минь сохор

Гунигт амьдралын шуугиан намайг

Гаслангаар шаналгана.

Ийм л байдлыг өнөөдөр маш олон хүн амьдралдаа амсахгүй байгаа гэж үү! Хэрвээ яг тийм авъяастай байсансан бол бараг л тэр үгүүдээр нь өөрийнхөө байдлыг, хүний оршин тогтохуйн энэхүү хачин зүйлийг, бидний хувьд нууцлаг түүний тааврыг илэрхийлж чадах байсан биз ээ.

Москвагийн хамба лам, амьд ахуйдаа мэргэн хэмээгдсэн, одоо Сүмээр гэгээнтэнд залагдсан Филарет / Дроздов, +1867/ Пушкинд гүн гүнзгий, мөн л уран яруу, төгс хариулт өгчээ:

Дэмий бус, санамсаргүй бус

Амьдрал Бурханаас надад заяагдсан

Түүгээр үнэнээр дүүрэн

Гунигаар нууцхан дүүрсэн

Өөрөө би өөрийнхөө хүслээр

Харанхуй зовлонгоос мууг даллаж

Өөрөө ч сэтгэлээ шуналаар дүүргэж,

Ухаанаа эндүүрлээр түгшээжээ.

Мартагдсан минь санагдаач,

Мананг нэвтэлж бодлыг минь гэрэлтүүлээч

Зүрх минь Таниар ариусч,

Ухаан минь саруулжина.

Алдарт хамба ламын түүнд санамсаргүйгээр хандсан дуу хоолой сэтгэл санаагаа хайж байсан найрагчийг гүнээр догдлуулжээ. Пушкин хамба ламд хоёргүй сэтгэлийн талархал, уярал уянгалсан захидал бичжээ:

Санамсаргүй нулимсаа юүлэхэд

Миний ухаан бодлын шарханд

Таны анхилам үгийн

Ариун тос баярламаар байлаа...

Манай оросын агуу их суут ухаантан маань хамгийн чухал асуултын хариултыг олсон юм. Өршөөлгүй үхлээр салдаг энэ амьдралын утга учиргүй байдал, цөхрөлийг тэр бүх л сэтгэл зүрхээрээ ойлгож, мэдэрсэн. Гэхдээ тэр өөр зүйл ч мэдэрсэн. Хүнийг үхлийн мухар биш, харин Бурхан-хайраар дүүргэгдсэн амьдралын төгсгөлгүй ирээдүй хүлээж байдгийг ухамсарлахын баяр баясгаланг тэр бас мэдэрсэн. Бидний мэдэж байгаагаар тэрээр Бурханы нэрийг шивнэн нөгөө ертөнцөд одсон билээ.



Пушкин юунаас холдон одсон бэ?

Ертөнцөд буй бүх зүйл: биеийн тачаал,

мэлмийн тачаал ба бардамнал,

Эцгээс бус, харин энэ ертөнцөөс билээ.

1Иохан.2,16

Пушкиний эрин үе олон талаар орчин үеийг санагдуулдаг байлаа. Чөлөөт сэтгэлгээ гэгчээр бүх л дээдсийн нийгэм өвчилсөн байлаа /үнэндээ ард түмэн арай биш л дээ/. Энэ нь ямар гээч үзэгдэл вэ, тэр хаанаас Орос оронд орж ирсэн бэ?

Саяхан, XVIII-р зууны 2-р хагасаас Францад шашныг огцом эсэргүүцэж, Бурхан байдгийг илэрхий үгүйсгэж, оюун ухаан хэмээгдэх материализмыг хүлээн зөвшөөрөхийг огцом ухуулж эхэлсэн. Эдгээр үзэл санааг сурталчлагчид нь “гэгээрүүлэгчид” гэгчид байсан. Тэд байгаль судлаач эрдэмтэд биш байсан боловч шинжлэх ухаан нь шашныг няцааж, Бурхан үгүйг баталдгийг тогтоох явдал тэдний эсргүүцлийн гол үзэл санаа нь байв. Ингэхдээ тэд өөрсдийхөө зүгээр л утга учиргүй үзэл санааг шинжлэх ухаанаар магадлагдсан баримт хэмээхдээ ичдэггүй байв. Эхний үеийн христосын шашны олон арван зохиогчдоор барахгүй, Плиний Младший, Светоний, Тацит, Иосиф Флавий зэрэг ромын болоод тэр үеийн бусад нэрт түүхчдийн мэдээлсэн Иисүс Христосыг Өөрийг нь эдгээр хийсвэр сэтгэгчид домог хэмээн зарласан. Иймэрхүү баталгааг ухуулах нь санамсаргүйгээр мэдээллийн ба санхүүгийн дэмжлэг олсон байдал нь анхаарал татаж байгаа юм. Шашингүй үзлийн үзэл санаа Францад, дараа нь Европын бусад оронд хурдтай тархах болсон ба цуст хувьсгал болох нь олонтаа байв. Энэхүү үзэл санаа Орос орныг ч тойроогүй. Хатан хаан хоёрдугаар Екатерина өөрөө Вольтерийг өөрийнхөө багш хэмээн нэрлэдэг. Мэдээж дээдсийн нийгэм ч өөрөөр байж чадаагүй билээ. Идэр залуу насандаа уг үзэл санааг Пушкин ч хуваалцаж байсан.

Шашингүй үзлийн аян Орост шашингүйн үзэл бүхэл бүтэн 70 жилийн туршид “цорын ганц шинжлэх ухааны ертөнцийг үзэх үзэл” болсон 1917 оны хувьсгалын дараа оргилдоо хүрсэн.

Харин шашингүйн үзэл гэж юу вэ, тэр юун дээр тулгуурладаг вэ?

Яагаад Бурхан үгүй вэ?

Дуулал. 52, 2

Бурхан байдаггүйд итгэх итгэлийг батлахад голдуу хүргэдэг зүйл нь энгийн учир шалтгааны талаас авч үзэхэд гэнэн юм. Тэдгээрийн үндсэн хэсэг нь ийм ажгуу:

1.Бурханыг хэн ч хараагүй.

2.Библид зөрчил их байдаг.

3.Бурхан байдаггүйг шинжлэх ухаан баталсан.

4.Дайн, өвчин, зовлон Бурхан байдагтай нийцэхгүй.

Тэдгээрийг авч үзэцгээе.

1.Бурханыг хэн ч хараагүй. “Та өөрийнхөө ухааныг харсан уу”? хэмээн лекц уншиж буй багш Троице-Сергиевын Лаврын? сүмд ирэгч Бурхан байдаггүйд итгэгч нэгэнд хариулжээ. –“Ү-гүй-ээ”. –“Мэдээж Танд тэр...”. Цугласан олон эвтэй инээлдэхэд ичсэн үл итгэгч ухран оджээ.

Хүмүүсийн хэн нь ч хараагүйгээр барахгүй харж ч болохгүй олон юмс, үзэгдэл байдагт бид итгэдэг. Субатомын ертөнцийн бодит байдал, ойлгомжгүй эцэс төгсгөлгүй гариг эрхэс, хар нүх гэх мэтэд итгэдэг. Жишээ нь, шинжлэх ухааны ярьдаг тэр зүйлүүдийн заримыг зөвхөн тодорхой нөхцөлд өөрсдөө харж болдог. Ингэж Сүнс болох Бурханыг нүдээрээ бус, харин Христосын: “Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ. Учир нь тэд Бурханыг харах болно” /Матай. 5,8/ хэмээн хэлсэнчлэн харааны өөр эрхтэнээр харж болно. Бурханыг ингэж харсан баримт хязгааргүй олон.

2.Сайн мэдээнд зөрчил байдаг.

Зөрчилдөөн байх нь Библид агуулагдсан сургаалийн Бурханлигийг үгүйсгэхэд ач холбогдол бүхий байж болохоос Бурхан байдгийг үгүйсгэхэд яагаад ч ач холбогдолтой байж болохгүй. Бурханд христосын шашинтнуудаас гадна бусад шашинтнууд ч итгэдэг. Ингэхдээ Гэгээн Бичээст Сүм: христосын шашны хамгийн гол зүйл болдог итгэлийн ба хүний амьдралын оюун санаа, ёс суртахууны үндсийн тухай Бурханы илчлэлийг болон, энэ Илчлэл ба түүнтэй уялдаатай болсон тэр үйл явдлуудын түүхийг хүн дүрслэн бичсэн хоёр талыг авч үздэгийг анзаарах хэрэгтэй. Илчлэлийн тухайд яривал, энэ нь ямар нэг зөрчил хайх ямар ч утгагүй, тэдгээрийг зөвхөн хүлээн зөвшөөрөх эсвэл үгүйсгэж болох тийм гүн, нууцлаг үнэнийг өөртөө агуулдаг. Зарим үл нийцэх зүйлүүд ба ялгаанууд нь Сайн мэдээний явдлуудын түүхийн тодорхой зүйлийг дүрслэхэд шальдаггүйгээр барахгүй, шашны гол зүйлийг хөнддөггүй / жишээ нь, нэг, эсвэл хоёр чөтгөр шүгэлсэн хүн нэгэн удаа Христостой тааралджээ- Марк. 5,1 ба Матай.8, 28 . Эсвэл азарган тахиа шавь Петрийг татгалзах үеэр хэдэн удаа дуугарсан бэ?- Матай. 26, 27 ба Марк. 14, 72 гэх мэт/. Гэхдээ тэд хангалттай бодит бөгөөд дүрсэлж буй үйл явдлуудынхаа ба зохиогчдын шударга үнэнчийн бодитыг л зөвхөн гэрчилдэг.

3.Шинжлэх ухаан, шашин хоёр бие биенээ үгүйсгэдэггүй гэж үү?

Үгүй. Учир нь:

Нэгдүгээрт. Шинжлэх ухаан, шашин хоёрын харьцааны талаар ярихад шинжлэх ухааныг хүний мэдлэгийн бүх хүрээ бус, байгалийн шинжлэх ухаан /физик, биолог, одон орон судлал, гэх мэт/ гэж ойлгодог. Шашны мэдлэгийн салбар бол туйлын өөр: оюун санааны ертөнц ба түүний хуулиуд юм. Иймээс шинжлэх ухаан, шашин хоёр километр ба килограмм, геодези ба геополитик адил харьцуулшгүй юм. Эдгээрийн аль аль нь хүний амьдралын ба ертөнцийн өөр өөрийн гэсэн талыг л авч үздэг. Эдгээр хүрээ нь холбогдож, шүргэлцэж болох боловч нэг нь нөгөөгөө хэрхэвч ч нацааж болохгүй. “Гуталчин нарийн боов хийж, нарийн боовчин гутал оёх” зовлон бий.

Шашны ертөнцийг үзэх үзэлд Од эрхэс ямар “тоосгоор” баригдсан, Дэлхий нарыг тойрч эргэдэг үү, эсвэл Бурхан амьдралын бүх хэлбэрийг төгс хэлбэрээр бүтээж үү, эсвэл доод хэлбэрээс дээд хэлбэртээ аажмаар шилжих явцад бүтээж үү гэдэг нь чухал биш. Эдгээр болон эдгээртэй адил бүх асуултууд шашны бус, шинжлэх ухааны хэсэг. Энэ талаар францын нэрт эрдэмтэн, христосын шашинт Пастер /+1895/: “Энд шашин ч, шинжлэх ухаан ч, шашингүйн үзэл ч, материализм ч, оюун санааны тухай сургаал ч алга. Энэ бол баримтын, зөвхөн баримтын асуудал” хэмээн сайтар хэлсэн.

Шинэ эрин үе ирэх хүртэл чухамхүү гэлэн лам, шашны санваартнууд л багш байж, тэд шинжлэх ухааныг хөгжүүлж байсан гэдэг баримт маш тод томруун юм. / Иймээс л католик шашинт дундад зуунд шашин шинжлэх ухаантай бус харин хуучны шинжлэх ухааны төсөөллүүд ба төлөөлөгчид хуурмаг сүмийн нэр төрийг ашиглан шинэтэйгээ тэмцдэг байжээ./ Ингээд манай үеийг хүртэл сүмийн лам нарын багагүй хэсэг шинжлэх ухааны нэрт зүтгэлтнүүдийн эгнээнд орсон байсан. Энэ бүгд шашны шинжлэх ухаантай тэмцдэг хэмээх үзэл санааны зохиомлыг тод гэрчилж байна.

Хоёрдугаарт. Шашинд итгэдэг эрдэмтдийн тоо асар их байгаа нь шинжлэх ухаан христосын шашны ертөнцийг үзэх үзэлтэй ямар ч зөрчилдөөн байхгүй тухай бүхнээс илүү өгүүлж байна. Энэхүү баримт шашингүйн үзлийн төлөөлөгчдийг үргэлж л туйлаас цухалдуулж ирсэн. Нэг удаа зөвлөлтийн “шинжлэх ухааны” шашингүйн үзлийн тэргүүлэгч мэргэжилтэн, шашны эсрэг “шинжлэх ухааны” идэвхтэй тэмцэгчдийн нэг Шахнович мэтгэлцээний тоосонд үг алдаж: “Хөрөнгөтний олон эрдэмтэд шинжлэх ухаан, шашин хоёрын “холбооны” тухай ярьж байна. М.Борн, М.Планк, В.Гейзенгберг, К.Ф. фон-Вейцзекер, П.Иордан болон бусад нэрт физикчид шинжлэх ухаан шашинд харшилдаггүй мэтээр нэг бус удаа зарлаж байсан” гэжээ. Гэвч Шахнович шинжлэх ухааны хамгийн агуу ололтуудыг Бурханд Христосын нэрээр итгэх хамгийн үнэн итгэлтэй холбосон шашинд итгэгч эрдэмтдийн төгсгөлгүй жагсаалтыг дөнгөж эхэлсэн юм.

Шинжлэх ухааны шашинтай хийх энэхүү “тэмцлийн” талаар М. Ломоносов: “ Бүтээгч маань хүн төрөлхтөнд хоёр ном өгсөн. Эхнийх нь үзэгдэх ертөнц... Хоёрдахь ном нь Гэгээн Бичээс... Хоёулаа бидэнд зөвхөн Бурханы оршихуйг бус бас бидэнд хэлээгүй Түүний сайн үйлүүдийг гэрчилдэг.Тэдний хооронд хэрүүл, яс хаях нь нүгэл юм”. Шинжлэх ухаан, шашин хоёрыг “салгаж болохгүй... нэрэлхүү зангаасаа өөрийнхөө мэргэнийг харуулах гэсэн нэгэн тэдэнд дайсан болно гэж үү” хэмээн маш сайхан хэлсэн.

Гуравдугаарт. Зарим эрдэмтдийн Бурхан байдаггүйд, нөгөө эрдэмтдийн Бурхан байдагт итгэдэг нь шинжлэх ухааны мэдлэг энэ үзлийг шийдэхгүй гэдгийг ижилхэн өгүүлж байна.

Дөрөвдүгээрт. Дээр хэлсэнчлэн танин мэдэх ертөнцийн эцэс төгсгөлгүй ба түүний талаарх хүний мэдлэг мөнхийн хязгаарлагдмал байдаг нь шинжлэх ухааны үүднээс Бурхан байдгийг үгүйсгэх зарчмын хувьд боломжгүйг бидэнд өгүүлж байна. Иймээс үүнийг шинжлэх ухааны нэрээр хийхийг оролдогч шашингүйн үзэл шинжлэх ухаантай шууд зөрчилдөөнд ордог.

4.Зовлон ба Бурхан. Бурханы-Хайр байдгийн эсрэг оновчтой гэхээсээ илүү өргөн тархсан, сэтгэл хөдлөлөөр дүгнэх нь хүн төрөлхтөний ертөнцөд өвчин, дайн, шударга бус байдал, үйлийн үргүй зовлон гэх мэт байгаа явдал юм.

Үүнд христосын шашин хэрхэн хариулдаг вэ? Хүний бүх гай зовлонгийн үндсэн шалтгаан нь биеийхтэй адил тийм бодит оюун санааны ба ёс суртахууны хуулиудыг хүн зөрчих явдал. Азгүй явдал бол Бурханы шийтгэл бус, ухамсарт зөрчилддөг, шашинд нүгэл хэмээн нэрлэдэг тэр хүсэл, санаа, мэдрэхүй, зорилго, ёс суртахуунгүй ба гэмт хэргийн бодит сөрөг үр дагавар. Үүгээр хүн өөрийгөө шархлуулж, оюун санаа, бие мах бодио хордуулж, амьдралаа үрдэг, учир нь өөрөө өөртөө буй нүгэл хүнд шийтгэл авчирдаг.

Энэ тухай гэгээн Антоний /IV зуун/ энгийнээр бөгөөд тод томруунаар: “Бурхан буянтай, зөвхөн сайныг бүтээдэг, хэнд ч хор хүргэдэггүй,... харин бид сайн байхдаа Түүнтэй адилаараа Бурхантай холбогддог, харин муу байхдаа Бурханаас Түүнтэй адил бусаараа салдаг. Сайн амьдрахдаа бид Бурханых байдаг, харин муу болохоороо Түүнээс холддог, энэ бол Бурхан бидэнд уурласан хэрэг биш харин бидний нүгэл Бурханыг бидэнд гэрэлтүүлдэггүй, зовоогч ад чөтгөртэй холбож байгаа хэрэг хэмээжээ.

Хүүхдийн зовлон болон гэмгүйгээр зовохын учир арай өөр. Зовж буй хүүхдүүд ба номлогчдыг бүхнээс илүү галд цэвэрлэгдэж буй алттай зүйрлэдэг. Гэхдээ тэдний зовлон голдуу өөрийнхөө бус ойр дотны хүмүүсийнхээ нүглээр бий болсон байдаг ч тодорхой золиосны шинж чанартай байдаг. Жишээ нь олон хүн хүүхдүүдийнхээ зовсны ачаар энэ амьдралын утга учрын тухай бодож, Бурханд итгэдэг болж, мөнхийн байх тухай санасан.

Гэмгүй зовлонгийн утга учир нь үхэлтэй хамт амьдрал дуусдаггүй, зөвхөн хүнд бэлтгэгдсэн мөнхийн амьдралын чухал бэлтгэл үе дуусдаг гэдэгт итгэхэд л ойлгогдох болно. Бурхан хайр болохоор аливаа завлон, тэгэх тусмаа гэмгүй зовлон агуу их учир утгатай. Ямар учир утгатай вэ? Элч Павел: “Учир нь энэхүү өнөө үеийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зүйрлүүлшгүй гэж би боддог. /Ром. 8, 18/. Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол түр зуурынх, харин үл үзэгдэх юмс бол мөнх билээ” /Коринт. 4, 17-18/ хэмээн хариулсан. Хэрэв хүн Бурхан ба мөнх амьдралд итгэдэггүй бол энэ бүх гэм зэмгүй, заримдаа хатуу, хүний мөсгүй зовлон ямар утга учиртай вэ? Байгалийн сохор хүчний шоглоом, санамсаргүй явдал, тодорхой байдлаас шалтгаалах, гэмгүй буруу хүлээгээгүй хүний хэрцгий авир? Эдгээр гэм буруугүй хүмүүсийн зовлонгийн утга учир юунд байна вэ? гэсэн асуултууд гардаг. Хэрэв Бурхан ба мөнхийн амьдрал үгүй бол ямар ч утга учиргүй гэсэн ганцхан хариулт л байна.



Итгэл хаана илүү байна вэ?

Хэрэв тэд Мосе болон Эш үзүүлэгчдийг

сонсохгүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч

тэд үнэмшихгүй биз дээ. /Лук. 16, 31/

Шашны гол онцлог нь итгэл хэмээн үздэг. Иймээс шашныг өөрийг нь итгэл хэмээн нэрлэх нь олонтаа. Гэхдээ “шинжлэх ухааны шашингүйн үзэлтэй” дөнгөж танилцангуутаа оюун ухаан хэрэггүйгээр жинхэнэ итгэлийг харж болно.

Шинжлэх ухаан дахь үнэн онол нь үнэнийг баталдаг баримт бүхий, баталгаагаа шалгах боломж олгодог тэр онол байдаг. Энэ байр сууринаас шашингүйн үзэл ба шашныг авч үзэцгээе.

Шашингүйн үзэл юуг санал болгодог вэ?

Эхлээд хамгийн энгийн жишээ гаргая. Бие биенээ танихгүй хэдэн хүн өөр өөр цагт ойд баавгай харжээ. Тэдэнд итгэж болох уу? Энд үгсэх явдал байж болохгүй тул итгэж болно. Харин үүнийг үгүйсгэхийн тул тэр ойг сайтар бөгөөд нэг бус удаа самнаж, асар их ажил өрнүүлэх хэрэгтэй болох ба тэглээ ч эргэлзэх хэрэг гарна: зэрлэг амьтан нуугдчихсан байвал яахав?

Үүнтэй адил зүйлийг Бурхан оршдог асуудлаар хэлж болно.

Нэг талаас, Бурхан оршдог талаар олон хүмүүсийн оюун санааны хувийн туршлага, түүнчлэн шинжлэх ухааны ямар ч тайлбаргүй, маргашгүй бодит хязгааргүй олон үйл явдал, гайхамшгууд гэрчилж байна /гэгээн Николай, Ксения Петербургская, Иохан Кронштадтский нарын нэрийг тэдний донсолгосон үйлсийн Бурханлиг эх булагт эргэлзээгүй байхын тулд дурдахад хангалттай/. Энэ талаар 20-р зууны оросын нэрт гүн ухаанч С.Н Булгаков: “Хэрвээ итгэлтэй хүмүүс эцсийн үнэн бодитоороо үзэж, мэдсэн хэмээн өөрийнхөө тухай ярьж эхэлвэл үл итгэх оюун санааны үзлийн дов нүднээс далд булагдаж, далдлагдсан уул бий болох байсан”. “ Шашны туршлага нь гоо сайхныг ухаанаар танин мэдэж болохгүйтэй /гоо сайхны тухай зөвхөн бодож л болно/ адил шинжлэх ухааных ч, гүн ухааных ч, ёс суртахууных ч, ёс зүйн ч биш, шашны төлөөх зовнилын дүрэлзэж буй галын талаарх бүдэг төсөөлөл ухаан бодлоор дамжин хүрдэг... Гэгээнтнүүд, зүтгэлтнүүд, зөнчид, шашныг үндэслэгчдийн амьдрал ба шашны амьд дурсгалууд: бичиг үсэг, тахин шүтэх, ёс заншил...- эдгээр нь хүн бүрийн хувийн туршлагын зэрэгцээ шашны тухай хийсвэр гүн ухаанчлалаас илүү шашны салбарт танин мэдэхүйд хөтөлдөг зүйлүүд билээ”. Цаашилвал: “Шашны төлөөх үндсэн зовнил, Бурхантай уулзах нь аливаа тов тодорхой зүйлийг ардаа хол орхидог тийм ялагч хүчтэй, тийм цогтой үнэмшилтэй /тэр тусмаа дээд цэгүүд дээрээ/ байдаг. Түүнийг мартаж эсвэл гээж болно, харин няцааж болохгүй. Хэрэв хүн төрөлхтөн амьд шашны туршлага дээр тулгуурладгийг хүлээн зөвшөөрч, бүх ард түмэн өөрсдийн бурханлигийг харж, мэдэж, тэдний талаар ганцхан номлолоос ч биш мэддэг байсныг хүлээн авахгүй бол хүн төрөлхтөний бүх л түүх шашныг өөрөө ухамсарлах талдаа ямар нэгэн туйлаас тааварлашгүй оньсого, утгагүй зүйл болон хувирдаг” хэмээн ямар тод бичсэн бэ.

Нөгөө талаас өнгөрсөн, одоо, ирээдүйн шинжлэх ухааны бүх мэдлэг ахуйг бүхэлд нь хамарч чадахгүй буюу ОШУА-ийн академич Г. Нааны бичсэнээр: “соёл иргэншлийн хөгжлийн аль ч төвшинд бидний мэдлэг зөвхөн таниж мэдэгдээгүй, судлагдаж шинжлэгдээгүй хязгааргүй далайн эцсийн арал шиг л байх болно гэдэг нь ойлгомжгүй гэж үү”. Бурхан байдаггүй байлаа ч гэсэн, шинжлэх ухаан үүнийг зарчмын хувьд хэзээ ч баталж чадахгүй байх байсан. Шинжлэх ухаан: “Би мэдэхгүй” гэж хэлж болох юм.Бүх л цаг үеийн олон эрдэмтэд манай үеийг хүртэл Бурханд итгэж байсан ба итгэсээр ч байдаг болохоор энэ бол мэдээж зүйл. Ийм учир Бурхан байдаггүйг баталдаг шашингүйн үзэл шинжлэх ухааны хамгийн энгийн учир шалтгаантай зөрчилддөг, шинжлэх ухааны эсрэг үзэл баримтлал болж байна.

Нөгөө өнцгөөс нь харъя. Хэрэв шашин хүнийг Бурханд итгэх үндэслэлээ өөрөө шалгаж, итгэх амьдралынхаа замыг өөрөө туулж, Бурхан байдагт өөрөө биеэрээ итгэхийг уриалан дууддаг бол шашингүйн үзэл хүнд Бурхан байдаггүйд итгэж чадахын тулд юу ч санал болгодоггүй. Шашингүйн үзэлд: “Бурхан байдаггүйд итгэхийн тулд хүн юу хийх ёстой вэ”? хэмээх хамгийн чухал асуултын хариулт байдаггүй. Иймээс тэр Бурхан байдаггүй, сүнс байдаггүй, мөнхийн хүний амьдрал байдаггүй, энэ материаллаг ертөнцөөс өөр юу ч байдаггүй, ийм учир хүн бүрийг, бүх хүн төрөлхтөнийг эцсийн сүйрэл, мөнхийн үхэл хүлээж байдаг гэдэгт зүгээр л сохроор итгэхийг уриалдаг. “Чамайг үүрдийн үхэл хүлээж байгаад хүн чи итгэ. Хэн ч, юу ч түүнээс аврахгүй”! Шашингүйн үзлийн энэ “үнэн” орчин үеийн шинжлэх ухааны дүгнэлтээс болж улам бүр эмгэнэлт шинж чанартай болж байна. Жишээ нь, ОШУА-ийн академич Н.Моисеев: “Биологийн төрлийн хувьд хүн төрөлхтөн үхдэг, энэ утгаараа хүн төрөлхтөний түүхийн төгсгөл нэг удаа ирнэ. Гэхдээ ямар нэг туйлын тодорхойгүй ирээдүйд биш, XXI зууны дундуур ч байж болно” хэмээн бичсэн. Тиймээс тэр: “Бүхнийг хамарсан гамшиг хүн юу ч хийж чадахгүйд хүртэл тийм эрчимтэйгээр нижигнэж болно. Техникт найдах нь туйлаас найдваргүй, шинэ технологи биднийг аврахгүй... Шинэ хууль, номлол зайлшгүй шаардлагатай” хэмээн урьдчилан сануулсан.

Шашингүйн үзэл бол үгийнхээ бүрэн утгын дагуу Бурханыг байхгүй байлгах, мэдээж үйлдсэнийхээ төлөө гэсгээлгүй байлгах ганцхан хүслээс өөр ямар ч тайлбар байхгүй итгэл юм. Ийм итгэлийн сэтгэл зүйн үр дагавар ямар байх вэ? Шашингүйн үзэлд хүний амьдралын утга учир гүн гутрангүй шинж чанартай /өөрийнхөө мөнхийн үхэлд итгэх итгэл/ байдаг учир материаллаг тав тух байлаа ч, тэгэх тусмаа тав тух үгүй ба амжилт, залуу нас, эрүүл мэнд гэх мэт бусад зүйлүүдэд итгэх итгэлээ алдахад Бурхан байдаггүйд итгэдэг улам олон хүн энэ амьдралын утга учиргүйд санаа зовж, хүнд сэтгэлийн дарамтад орох болно. Энэ нь материаллаг боломж бүхий Баруунд аль хэдийн болж байна. Магадлалын нэг нь: “ Зарим судалгааны дагуу Барууны хүн амын талаас илүү нь амьдралынхаа зорилгыг алдсан. Сэтгэл засалчдын хийх ажил нь гутрал, гунигаасаа илүү их хэмжээгээр гуних асуудал байх болно гэж бид аль хэдийн ойлгосон. Амиа хорлох шалтгаан нь хүний оршин тогтнох хоосрол байх нь олонтаа”. Барууны томоохон сэтгэл судлаачдын нэг К.Юнг түүний өвчтөнүүдийн ихэнх хэсэг нь амьдралын утга учраа алдсан хүмүүс байдаг гэж хэлсэн. Харин нэрт оршихуйн тухай гүн ухаантан Хайдеггер: “Баруун бол ахуйн утга учир бүрэн дүүрэн алдагдсан занга” хэмээн шууд баталсан.

Бурхан байдаг буй.

Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлүүдээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иимээс тэдэнд шалтаг байхгүй. Ром. 1, 20.

Ийм нэгэн тохиолдол болжээ. Ноён явж байжээ. “Эрх чөлөө, тэгш эрх, ах дүүсэг байхын” үзэл санаагаар гэгээрсэн тэр тэрэгч нь сүмийн дэргэдүүр өнгөрөх бүрдээ залбирахыг хараад түүнийг чангаар дооглож байв. Харин нөгөөдөх нь нэг ч үг дуугарахгүй. Хүрэх газраа ирээд, ноён мөнгөө төлж, явах гэв. Замын турш дуугаа хураасан эр гэнэт: Ноёнтоон, аан гээч, ноёнтоон? – “Юу?” – “Бурхан байвал яана?” гэв. Энэ энгийн болоод тодорхой асуулт шашингүйн үзлийн олон зальхай орооцолдооноос ч хүчтэй санагдав. Ноён асуултанд гайхашрав. Бодох юм байгааг ч ойлгов. Төдөлгүй тэр үнэн алдартны шашинтай болжээ.

Бурханы асуудлыг мэдээж хүн бүр өөрийхөөрөө л үздэг ч олон хүмүүсийн хувьд: Бурхан байдаг уу? хэмээх асуултаас эхэлдэг.

Түүнийг байдгийг баталдаг олон тайлбараас энгийн ба маргашгүйг нь дурдъя.

1.Хүний танин мэдэхүйн үйл ажиллагаанд нээгддэг жижиг, том хэсэг бүхий дэлхийн тогтоцын донсолгом гоо үзэсгэлэн ба гайхамшигт зорилго гайхлыг төрүүлнэ. Орчин үеийн шинжлэх ухаан дэлхийн оюунлаг тогтолцооны тухай шууд өгүүлдэг. Нэгэн эрдэмтэн: “Дэлхийн таталт, цахилгаан соронзон, хүчтэй ба сул цөмийн харилцан үйлчлэлийг тодорхойлдог байнгынхаас өгсүүлээд биологийн үндсэн урьдчилсан нөхцөлүүд хүртэл бүх л зүйлээрээ, сансар бүхэлдээ, манай нар зарим талаараа, ялангуяа дэлхий бидэнд маш яв цав тохирсон нь Бурхан эсвэл адил нэртэй хэн нэгэн юунаас түрүүнд бидний төлөө энэ бүгдийг бүтээсэн биш үү? гэж зайлшгүй асуумаар. Үүнийг цэвэр тохиолдол, давхцал, гайхамшиг гэж нэрлэхэд дэндүү ихдэнэ” хэмээн бичсэн. Өөр нэг эрдэмтэн: “тор өөрөө бий болдог магадлал ямар нэгэн сармагчин Библийн бүрэн эхээр нь нэг ч алдаагүйгээр 400 удаа бичнэ гэдэг магадлалтай тэнцэнэ!” гэсэн сонирхолтой зүйл санал болгосон.

Өнгөрсөн ба одоо үеийн олон эрдэмтэд ертөнцийг ажиглан, танин мэдэхдээ Бурханд итгэх итгэлд хүрсэн. Учир нь эрүүл ухаант Бүтээгч-Бурханы оршихуйг хүлээн зөвшөөрөхгүйгээр энэхүү гоо үзэсгэлэнгийн оршин тогтнохыг зөв тайлбарлах арга ердөө алга. Манай гайхамшигт эрдэмтэн, ОШУА-ийн академич, уураг тархины судлалын сургуулийн захирал Н.П.Бехтерева “Итгэл ба мэдлэг: шинжлэх ухаан ба техник зууны зааг дээр” сэдэвт Сүмийн хуралдаан дээр 1998 оны 3 сард: “ Бүх л амьдралаа хүний уураг тархийг судлахад зориулахдаа би хүний уураг тархи хэмээх тийм гайхамшгийг бий болгосныг Бүтээгчийн ойлголтгүйгээр ойлгоход бараг бодит биш юм” хэмээн ярьсан.

Энэ тайлбарын үнэмшүүлэх чадал нь юуны өмнө энэ тайлбар ухамсрыг: Дэлхийн тийм зорилго бүхий тогтоцын эх булаг нь Бурханлаг Оюун ухааныг хэмээн хүлээн зөвшөөрөх үү, эсвэл – “одоохондоо мэдэгдээгүй ямар нэгэн зүйл үү” гэдэг асуултын өмнө авчирч байдагт оршино. Эхнийх нь зөвхөн асуултад хариулаад зогсохгүй хүнд амьдралын дээд, гэгээн утга учрыг нээж байна. Хоёрдахь нь хариултгүй бөгөөд хүнийг дотоод бүрэн сандрал, гарцгүй байдалд орхиж байна.

2.Түүхийн шинжлэх ухаан сонирхолтой тайлбар гаргадаг. Гэхдээ энэ тайлбарыг хамгийн найдвартай гэж МЭӨ I зууны ромын алдарт уран илтгэгч, зохиолч, улс төрийн зүтгэлтэн Цицерон иш татсан. Тэрээр хэлэхдээ: “Тийм зэрлэг омог байхгүй, зан суртахууны үүргээ тэгж умартсан, сэтгэлийг нь бурханы тухай бодол гэрэлтүүлээгүй хүн байхгүй гэдгийг заах хэрэгтэй гэж бид үзэж байна. Олон хүн бурхадын тухай буруу боддог, гэвч энэ нь голдуу зан суртахуун завхарч, буруудсанаас болдог: гэхдээ бүгд бурханы хүч ба мөн чанар байдагт итгэлтэй байна. Энэхүү илэрхийлэл хүмүүсийн урьдчилан ятгасан, зөвшилцсөнөөс бус, бурхадын тухай энэ санаа төрийн зарлиг эсвэл хуулийн хүчээр батлагдаагүй, энэ бүх хэрэгт бүх ард түмний нэгэн санаа байгалийн хуулиар дээдлэгдсэн байх ёстой” гэжээ.

Энэ санааг эртний грекийн зохиолч, түүхч, гүн ухаанч Плутарх /+120/: “Бүх орноор тойрч яв, ханагүй, бичиг үсэггүй, удирдагчгүй, ордонгүй, баялаггүй, мөнгөгүй хоттой таарч болно, гэвч сүм ба бурхадгүй хот, залбирал сонсогдооогүй, бурханы нэрээр тангарагласан сүмгүй хотыг хэн ч хараагүй...”

Ер нь хүн төрөлхтөн шашин шүтдэг гайхамшигт баримтыг юугаар тайлбарлаж болох вэ? Бурханы үзэл санаа хүний ухамсарт “байгалиас” бий болсон гэдэг хувилбараа дэвшүүлдэг шашингүйн үзлийн бүх таамаглал ердөө тусгүй болсон. Шинжлэх ухааны хөгжилтэй уялдан байгалийн үл ойлгогдох хүчнээс айх, бахдах явдал төгсч, зүүдний оньс тайлагдаж, ертөнцийг танин мэдэхэд асар том алхам хийгдсэн. Харин Бурханд итгэх итгэл хүн төрөлхтөний голлох үзэл болон үлдэж байна. Энэ баримтыг эрүүл ухаанаар тайлбарлах цорын ганц зүйл нь хүн төрөлхтөн өөрийнхөө оршин тогтнолын түүхийн хугацаанд амьдарч байсан ба амьдарч байгаа энэхүү үзэл санаа бол “ертөнцийн” үр бус, гэхдээ эх булаг нь Бурхан Өөрөө юм гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал билээ.

3.Шашны туршлага бүхий тайлбар өөр тал руу анхаарлаа хандуулж байна.

Сэдвээс жаахан хөндийръе.

1790 онд францын Жюллек хотын ойролцоо солир унажээ. 300 гэрч гарын үсгээ зурсан энэ үйл явдлын талаар хотын дарга тэмдэглэгээ бичиж Парисын академи руу илгээжээ. Тэгэхэд академичид шинжлэх ухааны ач тусад талархсан гэж бодож байна уу? Үгүй дээ. Парисын Академи “Тэнгэрээс чулуу унасан дэмий зүйлийн тухай” хэмээх өргөн агуулгатай бүтээл бичээд загсоогүй энэ асуудлаар тусгай тогтоол гаргажээ... “Бурхан үгүй юм чинь тэнгэрээс чулуу унах боломжгүй- хэмээн парисийн академичид тогтоожээ...



Хүмүүс тэдний өдөр тутмын туршлага ерөөсөө ч туйлын биш, тэр нь амьдрал, үйл явдлын зөвхөн зарим өнгөц талыг хамардаг, амьдралын эрүүл ухаан хязгаарлагдмал, няцаагдашгүй бат маш олон баримт байдаг нь хамгийн маргашгүй үнэн болж байна гэдгийг арай ядан ойлгож эхэлж байна”. Түүхийн шинжлэх ухааны эрдэмтдийн нэг А.Горбовский “Ертний түүхийн тааврууд” хэмээх сонирхолтой номдоо: “ Ер нь шинжлэх ухааны дүгнэлтүүд баримттайгаа зөрчилдөхөд баримтыг л илүүд үзнэ /баримт дахин дахин давтагдах нөхцөлд/ ” хэмээн бичжээ.

Ингээд Бурхан байдаг нь “дахин дахин” хязгааргүй олон удаа шалгагдсан баримт юм. Балар эртнээс эхлээд өнөөдрийг хүртэл янз бүрийн түүхийн цаг үеийн, янз бүрийн арьс, үндэс, соёл, боловсрол, хүмүүжлийн түвшинтэй, бие биенийхээ талаар юу ч мэдэхгүй хүмүүс зүгээр нэг бодитоос дээгүүр, нууц “юмыг” биш, чухамхүү Бурханыг бидитоор, дүрсэлж боломгүй гүнзгийгээр хувьдаа мэдэрдгээ, зөвхөн Бурханыг мэдэрдгээ гайхалтай нэгдмэл сэтгэлээр гэрчилдэг.

Бурханы үзэгддэгийг багаж хэрэгсэл ба зурган дээрх мөрөөр биш, шууд гэрчилдэг өөрийнхөө салбарт агуу их олон тооны эрдэмтдийн туршлагыг няцаах ямар үндэслэл байна вэ? Ямар эртдэмтдийн туршлагыг гэж?- Сэтгэлдээ ч хуурмаг зүйл хийж, хүний нэр алдарт хүрэхээс айдаг байсан гэгээнтнүүдийн. Тэд маргашгүй баримтуудыг тавьдаг байсан: гайхамшгийг үзүүлж, ирээдүйг харж, итгэл ба үнэн үгнийхээ төлөө хөөгдөж, цөлөгдөж, тарчлаан, хараалыг амсаж, цусаа урсгаж, амьдралаа Бурхан ба Христосыг цөхрөшгүй номлоход зориулдаг байсан!

Энэ бүх Пётрууд, Павелууд, Иустин гүн ухаантнууд, Павелууд, Макариуд, ба Иохан Дамаскууд, Ригийн Климентууд ба Сирийн Исаакууд, Оросын Иоханууд, Сербийн Саввууд, Радонежийн Сергийнүүд ба Саровскийн Серафимүүд, Игнатий Брянчаниновууд, Оптиний Амвросиуд, Достоевскийуд ба Паскалиуд, Менделүүд ба Менделеевүүд байж болох ба бүх дэлхийд нэрийг нь мэддэг тэднийг тоочихын аргагүй. Тэд бүгд зөвхөн “уламжлалаараа” Бурханд итгэдэг, хоосон яригчид, боловсролгүй хүмүүс байсан байж болох юм?

Хүн төрөлхтөний түүхэн дэх энэхүү асар том баримтыг хэрхэн авч үзэх вэ? Бодох шаардлагатай ч байж болох юм? Өдөр тутмын туршлага Түүнийг бидэнд өгөхгүй байгаагаас болоод Бурханыг үгүйсгэж болно гэж үү? Гэхдээ өдөр тутмын амьдрал орчин үеийн эрдэмтдийн ярьж байгаагаас бараг юу ч бидэнд өгөхгүй байгаа боловч тэдний баталгаа, дүгнэлтүүдийг мэддэггүй, тэдгээрийг нь шалгах багахан ч боломжгүй бид тэдний туршлагад, тэдэнд л итгэдэг. Болор мэт цэвэр ариун хүмүүсийн гэрчилсэн тоолж баршгүй олон шашны туршлагад итгэхгүй ямар үндэслэл байна вэ?

Шинжлэх ухаануудын шинжлэх ухааны эдгээр эрдэмтдийн туршлага тэдний хоосон үгэнд итгэдэг тухай, саналын тухай, хийсэн таамаглалын тухай эсвэл энгийн уламжлалын тухай өгүүлээгүй, харин Бурханыг танин мэдэх баримтын талаар өгүүлдэг.

С.Булгаковын: “Хэрвээ итгэлийн хүмүүс эцсийн үнэн бодитоороо үзэж, мэдсэн хэмээн өөрийнхөө тухай ярьж эхэлвэл үл итгэх оюун санааны үзлийн дов нүднээс далд булагдаж, далдлагдсан уул бий болох байсан” гэдэг үгс шударга ажээ.



Тэр хэн бэ?

Намайг Бурханы тухай ярихад

үг минь цөлд булгийн ус хайж буй

сохорсон бар адил байдаг.

Максимилиан Волошин

Эртний Грекийн гүн ухаанч Платоны /МЭӨ +340 /: “Жирийн зүйлүүдийг тодорхойлж болдоггүй” хэмээх санаа байдаг. Үнэхээр ч хүнд зүйлийг түүнийг бүрдүүлж буй элэмэнтүүдийг нь нэрлэж, дүрсэлж болно. Гэтэл улаан өнгө, исгэлэн амтыг хэзээ ч мэдэрч үзээгүй хүнд үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Үзүүлж, амтлуулах нэг л арга байдаг. Учир нь энгийн зүйлүүдийг танин мэдэх нь туршлага олгодог боловч ямар ч үг үүнийг өгч чадахгүй.

Христосын шашин Бурханы тухай сургахдаа анхдагч Энгийн хэмээн сургадаг. Эцгүүд Бурханыг энгийн Амьд зүйл гэж ярьдаг. Иймээс Түүнийг үгээр илэрхийлж болдоггүй. Түүний тухай аливаа үг, аливаа тодорхойлолт хангалтгүй. Гэгээн Эцгүүдийн Библээс олж болох Бурханы бүх нэр, чанарууд Бурханы хүнтэй төстэй шинж чанар болохоос өөр юу ч биш. Гэхдээ тэд байх зайлшгүй шаардлагатай. Учир нь тэд Хайр, Сайн үйл, Үнэн, Гоо сайхан болох Бурхан болон бурхадаа хүний бүх хүсэл, шуналтай дүрсэлдэг буруу шашинтнуудын түүх шингэсэн Бурханы гаж ойлголтуудын хоорондох зарчмын хязгаарыг бий болгодог. Хүний амьдралын шинж чанар: “түүний Бурхан ямар байна, тэр өөрөө тийм байна” хэмээх түүний мөн чанараар тодорхойлогддог учраас энэ онцгой чухал. Бурханы эдгээр эерэг шинж чанаргүйгээр хүн амьдралынхаа баримжааг алддаг. Энэ нь Д.Мережковскийн бүтээлээс сайн харагддаг:



Муу сайн хоёр – хоёр зам,

Хоёул нэгэн зорилгод хөтөлнө,

Хаашаа явах нь хамаагүй.

Христосын шашин: хаашаа явах нь хамаагүй биш юм гэж хатуу хэлдэг.

Гэгээнтнүүдийн нэг гэгээн Григорий Паламын товчхон, жинтэй үгээр Христосын шашны Бурханы тухай сургаал, Түүний ертөнцөд байдаг шинж чанарын бас нэг талыг нээсэн гайхамшигт өгүүллэг байдаг. Гэгээн Григорий: “ Бурхан бүх амьд юмсын мөн чөнөр бөгөөд тэгж нэрлэгддэг, учир нь Тэр бүх зүйлийг хүртдэг ба ингэж хүртдэгийнхээ хүчээр байдаг, гэхдээ Түүний мөн чанарт биш, харин Түүний эрч хүчинд хобогддогт байдаг” хэмээн бичсэн. Энэ санаа эртний шашны ертөнцтөй харьцуулвал Бурханы чухал хоёр шинж чанарыг онцолж байгаа юм. Нэг талаас Бурхан ганцхан, Тэр ертөнцийн ба хүний мөн чанараас салаагүй, хөндийрөөгүй Амьд зүйл, гэхдээ хаа сайгүй байж, Өөрийнхөө үйлдлүүдээр бүгдийг нэвтэлдэг, бүх оршин буй зүйлсийн хамгийн үндсэнд байдаг. Нөгөө талаас Тэр “нууц үгийг” нь мэдсэнээр удирдаж болдог ямар нэг биегүй нууцлаг сансрын хүч биш, харин Биехүн. Ийм учир христосын шашин нөгөө ертөнцийн нуугдмал хүчийг номхруулж, тэднийг газар дээрх зорилгодоо ашиглахыг эрмэлздэг бөөгийн шашин, мэргэ, илбэ, мухар сүсгийг таягдан хаядаг.

Бурханы ойлголтыг зарчмын хувьд өөрчилсөн Бурханы чухал шинж чанар нь Бурхан бол Хайр билээ / 1Иохан. 4,8 / гэдэг тухай христосын шашны сургаал болсон юм. Хүссэнээ хийдэг захирагч, өршөөж, гэсгээдэг шударга бус шүүгч бус харин чухамхүү хайр! Сайн Мэдээнд:”Бурхан ертөнцийг үнэхээр хайрлассан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм /Иохан. 3,16/ хэмээсан байдаг. Цааш нь уншвал: Бурхан өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ” /Иохан. 3,17/ хэмээдэг. Христосын Сайн дурын Загалмай нь энэ хайрын бүх л хүчийг үзүүлсэн. / Жишээ нь, түүнийг М. Гипсоны “Христосын Зовлон” кино хурцаар үзүүлсэн/ .

Гэгээн Бичээс ба гэгээн эцгүүдээс цээрлүүлж, өршөөдөг Бурханы тухай багагүй хэллэг олддог ч тэдгээр нь цэвэр сурган хүмүүжүүлэх шинж чанартай байдаг. Үүнийг зөвхөн Сайн Мэдээ бус, бүх гэгээн эцгүүдийн нэгдмэл сургаал үзүүлдэг. Жишээ нь, Бурханы уур хилэн, шийтгэл болон бусад “мэдрэхүйн” талаарх илэрхийлэлүүдийг сургаалиудаас нь хүссэн хэмжээгээрээ олж болох гэгээн Иохан Бурханы тухай хоосон сургаалыг дэлгэхдээ: “Чи “уур хилэн” хэмээх үгийг Бурхантай холбож сонсохдоо хүний уур хилэн гэж бүү бод, энэ бол уучлал, нигүүслэлийн үгс.Бурханлиг чанар нь хүний ой ухаан, сэтгэл, хүслээс ангид өөр юм”. гэж шулуухан хэлсэн. Гэгээн Григорий Нисский: “Бурхан аливаа хүсэл тачаалалыг /жишээ нь: Хүсэл шунал, уур хэлэн / Өөртөө агуулдаг гэж бодох нь эндүүрэл юм.” Иохан Кассиан Римляниний үед: “ Бурханыг уур хэлэнтээ хэмээн ярьдаг хүмүүс нь шутээнийг тохууран доромжлогсод билээ.” хэмээн ярьдаг байжээ.

Бурханыг хэрхэн харж, танин мэдэж болох вэ гэдэг нь оюун санааны амьдрал, түүний үндсэн зарчмууд, хөгжлийн үе шатууд, үнэний шалгуурууд, түүний зам дахь аюул заналын тухай их том сэдэв билээ. Гол санаа нь Христосын: “ Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно ” / Матай. 5,8 / хэмээн хэлсэн үгэнд байдаг.

01 Бурхан-Хайрын тухай христосын шашны сургаал иудейчүүд ба мухар сүсэгтнүүдийн дунд хүлээн зөвшөөрөгдөөгүй явдал болсон юм. Гэвч тэр зөвт итгэгч иудейчүүд: Назарын Иисус ба Түүний шавь нарт хэрхэн бий болсон нь энэ сургаал Бурханаар эхтэйг хүлээн зөвшөөрөхгүйгээр шийдэгдэхгүй таавар юм.

Нэг ба гурав

Бурхан бол Сүнс, мөн Тэр бол Биехүн гэдэг талаар Сайн Мэдээнд бүрэн тодорхой өгүүлдэг. Туйлын шинэ, христосын шашныг хүртэлх үеийн бүх төсөөллөөс зарчмаараа ялгаатай, гурван бодьгальтай нэг Бурханы тухай сургаалд онцлог нь оршино.

Энэ сургаалын үндсэн санаа нь Бурхан бол эхлэлгүй Эцэг, Түүнээс мөнхийн төрдөг Хүү, Эцгээс мөнхөд гарах Гэгээн Сүнс мөн гэдгийг батлахад оршино. Гурван Бодгаль нь нэг мөн чанар, нэг хайр, нэг ухамсар, нэг хүсэл, нэг үйлдэлтэй тэгш юм. Бурханы тухай туйлын ер бусын энэ сургаалийн талаар зарим ойлголтыг өөр адил зүйлүүдээс авч болно.

Нэг зүйл нэг зэрэг олон байж болдгийн жишээ нь цөм юм. Грекийн ухаантнууд “цөм” /грек. Tomoj- хуваагдашгүй / гэдэгт бүх зүйл бүрддэг тэр туйлын энгийн хэсгийг ойлгодог байжээ. Гэвч XX зуунд цөм дотор бүхэл бүтэн ертөнц байдгийг нээсэн. Үүнчлэн Бурхан туйлын энгийн хуваагдашгүй Зүйл ба Өөрийнхөө дотоод амьдралдаа Гурван Бодгальтай.

Хүн Бурханы дүр гэдгээс үүдэн Гэгээн Эцгүүд гэгээн Игнатийн /Брянчанинов/ хэлдэг өөр ижил зүйлийг санал болгодог. “Бурханы Гурвалын дүр бол гурвал хүн... Бидний ухаан- Эцгийн дүр, бидний үг- Хүүгийн дүр, сүнс- Гэгээн Сүнсийн дүр... Ухаан нь бодолгүйгээр оршиж чадахгүй,харин бодол нь ухаангүйгээр оршиж чадахгүй. Учир нь аливаа бодол өөрийн сүнстэй байдаг” хэмээн бичсэн.

Гурвал Бурханы тухай сургаал сухар сүсгийн элдэв хэлбэрүүд, тэр дундаа тритеизм /гурван бурхан/, триморфизмыг / нэг Бурханы гурван өөр илрэл/ няцаадаг. Христосын шашны Гурвал бол мухар сүсгийн бурхадын газар хоёр дахь “дүр” нь төрж буй бурхан гэж үздэг гэр бүлийн гурвал биш юм. Гэгээн Гурвалд эр ч, эм ч эхлэл байдаггүй. Түүнд Эцэг нь төрүүлж /эх нь биш/, хоёр дахь нь Хүү / эмэгтэй бурхан биш /, гурав дахь нь мухар сүсэгтнүүдэд ерөөсөө харь Гэгээн Сүнс байдаг /хүү юмуу охин нь биш/. Мухар сүсэгтнүүдийн гэр бүлийн гурваас ялгаатай нь бүх гурван бодгаль тэгш эрхтэй. Иймээс эдгээр гурвалд гурвын тооноос өөр Гэгээн Гурвалтай нийтлэг зүйл юу ч үгүй.

Гурван Бодгальт Бурханы тухай христос шашны сургаал шашныг танин мэдэх түүхэнд анхны жишээ бөгөөд энэ баримт түүний үүслийн тухай бодоход хүргэдэг.

Христос: Бурхан ба Хүн

Христосын шашин “үүсэхээс нь өмнө



байсан бүх шашинтай хурц зөрчилдөөнд оров”

Ф.Энгельс.

Христосын шашныг болгоомжгүй шүүмжлэгчид Бурхан хувирдаг тухай христосын шашны сургаалийн эх үүсвэр нь мухар сүсгийн домог мэт заадаг. Христосын шашин эртний ертөнцийн огт мэдэхгүй тэр зүйлийг санал болгодог учир шашингүйн үзлийн бүр хамгийн нэр хүндтэй үзэл сурталчид ч ийм санааг няцаадаг.

Грек, Ром, Сири, Финик, Энэтхэг гэх мэт улсуудын бүх шашны домгуудад жүжигчид адил багаа сольж, янз бүрийн хуурамч дүрийг түр зуур хэрэглэн, яаж ч хамаагүй бурхад болж, дахин хувирдаг. Жишээ нь зевс бух, сатир, бүргэд, бүр алтан бороо болж хувирдаг. Юпитер /Бархасбадь/ луу /далавчтай могой/ болж хувирдаг. Гэвч энд нь бодит хувирлын талаарх зүйл яригдаагүй байна. “Бурхад жинхэнэ хүн болох зүйл рүү хөтлөгддөггүй” хэмээн Эпикур хэлсэн. Тэгэхэд домогт хүний хүсдэг хамгийн ичмээр бүхнийг ч бурхадад маш гоёор дүрсэлдэг. Жишээ нь, Кришня нэгэн домогт 8 эхнэртэй, 16 мянган татварын эмстэй, тэдгээрээс 180 мянган хүүтэйгээр дүрслэгддэг.

Христосын шашин Бурханы Хүү хүний мөн чанарыг хий үзэгдлээр бус харин бодитоор хүлээж авсныг номлодог / Иохан.1, 1-34 /. “ухамсарт сэтгэл бүхий бие мах бодиор нийлж хүн болсон Бурхан Христос төрж байна”. Тэр бол аливаа хүслээс тачаалаас цэвэр байсан. Сайн мэдээнд өгүүлснийг үндэслэн Бурхан хүнтэй нэгдэх энэхүү нэгдлийн шинж чанарыг: салгашгүй, хувиршгүй, салшгүй, хуваагдашгүй хэмээн Сүм тодорхойлсон.

Домогт гардаг түүхийн ямар ч үндэс үгүй бурхадаас ялгаатай нь Христос бол Өөрийг нь гэрчлэх олон тооны гэрчтэй бодит түүхэн дүр хэмээх чухал баримтыг тэмдэглэх нь зүйтэй. Түүний зовж, үхсэн нь Адонис, Аттис, Осирис нарых шиг санамсаргүй, утга учиргүй биш, харин сайн дураараа золиос болж, “хүмүүсийг бурхад ба Бурханы хүүхдүүд болгохын тулд” Өөрөө зовлонг үүрсэн юм.

Бурханы хувирах энэ бүх ялгаа нь мухар сүсгийн домгоос зарчмын хувьд хэт ялгаатай учир шашингүйн үзлийн тэргүүлэх сурталчид ч түүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон юм. Ф.Энгельс: “зөвхөн сүүлчийн чулуунаас бусад нь христосын шашинд бэлэн байсан” хэмээдэг байв. Филоны ба цезарийн гүн ухаанд: “христосын шашны барилгын энэхүү сүүлчийн чулуу нь Үг хүн болон хувирч, хүн төрөлхтөний нүглийг цагаатгахын тулд Түүний загалмай дээр золиос болсон тухай сургаал юм. Энэхүү сүүлчийн чулуу гүн ухааны онолд хэрхэн орж ирсэн тухай бидэнд үнэн бодит түүхэн сурвалж үнэхээр байхгүй. ” гэжээ. Үүнийг зөвлөлтийн шашингүйн үзлийн тэргүүлэх сурталчдын нэг А.Ранович: “Бидний хувьд христосын шашин, дорнын үзлийн хоорондын нийтлэг зүйл ба ялгааг сэргээхээс илүүтэйгээр христосын шашны дорнын төрөл соёлтой харьцуулсан өвөрмөц онцлогийг тогтоох нь чухал. Энэ онцлог хувирлын тухай сургаалд оршдог” хэмээсэн.

Энэ сургаал нь ямар ч үнэн бодит түүхэн сурвалж байхгүй гэдэгт итгэе гэвэл ертөнцийн түүхэнд цорын ганц энэ сургаал хаанаас гарсан бэ? Үнэн хэрэгтээ энэ эх булаг байдаг бөгөөд тэр нь түүх хэмээн нэрлэгдсэн. Сүмийн элч хэмээн нэрлэдэг эртний найман зохиогч хожим Шинэ Гэрээ хэмээх нэг ном болж эмхэтгэгдсэн бичлэгүүддээ Христосыг нэрлэж байсан. Үүнд итгэхгүй байх ямар үндэслэл байна вэ?



Цовдлогдсон Бурхан-Аврагч

Гэвч бид цовдлогдсон Христосыг тунхагладаг.

Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад,

харь үндэстнүүдэд мунхаглал болдог. 1 Коринт.1, 23

Хэнийг аврагч хэмээдэг вэ? Мэдээж эмчлэгдэхгүй өвчтөнийг эдгээж, өлсөж үхэж буйд талх өгч, тасхийм хүйтэнд хөлдөж буйг авч, олзлогдсоныг хэрцгий боолчлолоос чөлөөлдөг нэгнийг хэлнэ. Ард түмнийхээ төлөө амиа өгөгч жанжин, баатрууд, шударга хууль гаргагч хаад ба захирагчид, хүчтэй ертөнцийн эрх чөлөөг үндэслэгчид, шинжлэх ухаан, боловсрол, анагаах ухаан, урлагийг хөгжүүлэгчид, ард түмэнд талх ба үзүүлбэрийг хангалттай, тэгэх тусмаа илүү өгдөг тэр хүмүүс аврагчид. Энэ үйл явдал дээр үндэслэн цовдлогдсон Аврагчийн тухай сүүлчийн муу санаат мэт материалист ухамсрын хувьд ойлгомжгүй, хачирхалтай, ийм тэвчишгүй христос шашны үнэн харагдаж байна. Энэ санааг элч Павел асар томоор: “Гэвч бид цовдлогдсон Христосыг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харь үндэстнүүдэд мунхаглал болдог” хэмээн илэрхийлсэн.

Яагаад христосын шашин Иисүс Христосыг Аврагч гэдэг вэ? Тэр хүнийг ямар гай зовлонгоос аварсан бэ?

Хүний бүх зовлон, зүдгүүрийн шалтгаан нь эцсийн дүндээ хүний оюун ухаан санааны ба зан суртахууны доройтол юм. Тэр нь хортой, бүрсгэр шингэн мэт амьдралын бүх үзэгдлүүдэд, бүх хэмжээ хүрээнд нэг хүнээс эхлээд хүн төрөлхтөнийг бүхэлд нь хүртэл муугийн зохих талстыг үүсгэдэг. Иймээс л муугийн үндэс хүний мөн чанарт булгарсан нөхцөлд л хүнийг зөвхөн аврах боломжтой ба шинэ амьдралын бодит боломж нээгддэг. Үүнийг христосын шашин сургаж, Христос үйлдсэн. Энэ асуудлыг бурхан судлалын үүднээс хөндөлгүйгээр гол зүйлийг дурдах шаардлагатай: Христос Загалмай, үхэл, Амилалтаараа Түүгээр хүлээн авсан хүний мөн чанарыг аварч, итгэгч хүн бүрт түүнтэй нэгдэх хэрэгсэл өгч, түүгээрээ шинэ хүн төрөлхтөний эх булаг болсон.

Бурханы тухай христос шашны түрүүчийн итгэлийн адил христосын шашны энэ гол үнэн эртний ертөнцийн нэг ч шашны болон шашин-гүн ухааны сургаалд бичигдээгүй гэдгийг онцлон дурдах шаардлагатай. Мухар сүсгийн бурхадаас нэг нь ч, хэзээ ч загалмай дээр цовдлогдсон тухай өгүүлэгдэж байгаагүй. Мэдээж, бодит байдал дээр болоогүй юм бол энэ үнэн хаанаас гарч ирэв? гэдэг асуулт гардаг.

Бүх шашинд нэг Бурхантай байдаг уу?

Аль ч итгэлийг Бурхан өгсөн гэж



Хэрэв чамд нэг нь хэлвэл:

Бурхан хоёрдмол итгэлтэй гэж үү?

Хэмээн хариулаарай.”

Гэгээн Феодосий Печерский

Хэдийгээр Бурхан нэг байдаг ч Түүний тухай төсөөлөл янз бүрийн шашинд асар ялгаатай байдаг. Үүний шалтгаан нь бүх ард түмэнд байдаг Дээд зүйлийг амьдаар мэдрэхүй нь уг мэдрэхүйг төрүүлдэг байсан хүмүүсийн хувийн онцлогоос болж шинэ шашны эхлэлийг тавьж, Бурханы зохих дүрийг төрүүлдэг байсанд оршдог. Ингэж Бурхан, хүн, ертөнцийн тухай өвөрмөц төсөөлөл нь янз бүрийн хүчин зүйлээр, юуны өмнө үндэслэгчийнхээ зан суртахуун, оюун санаа, оюун ухааны төвшингөөр нөхцөлддөг шашнууд бий болдог байсан. Хүний бодол, төсөөлөл хязгааргүй болохоор эдгээр шашнуудад хамгийн дээд, хамгийн бүдүүлэг, ёс суртахуунгүй, илтэд сатан мэт Бурханы дүртэй таарч болно /Ром. 1 ,23 , Дээд хууль. 32, 1 Коринт. 10,20-ийг харьцуулаарай/.

Бурханы янз бүрийн дүр ийнхүү зөнгөөр гарч ирэхээс гадна тусгай хүмүүс /зиш үзүүлэгчид, гэгээнтнүүд/ Бурханыг шууд нээсэн тухай, түүнийг тэд ард түмэндээ, бүр бүх ертөнцөд өгөх ёстой тухайгаа зарладаг арга зам ч байлаа. Ингэж ер бусын гэгдэх ангилалд ордог шашнууд үүссэн. Тэдгээрийн үндсэн онцлогийн нэг нь нэг Бурханд итгэх итгэл /монотеизм/ юм. Нэг бурханд итгэдэг шашинд хуучин гэрээний иудейчүүдийн шашин, христосын ба лалын шашин багтдаг. Гэхдээ тэд нэг Бурханыг номлохдоо Түүний талаар өөр өөрсдийн дүрслэлтэй, Бурханы өөрийн гэсэн дүртэй.

Христосын шашинд Христосыг үл үзэгдэх Бурханы дүр /2 Коринт. 4,4, Кол. 1, 1,5/, Бурханы дүр /Флп. 2,6/, алдрын гэрэл ба Түүний бодгалын дүр /Еврей. 1,3/ гэж шууд нэрлэдэг.

Ийнхүү Бурхан нэг байдаг ч, шашин бүр өөрийн бурханы дүртэй байдаг ба энэ утгаар Бурханыг өөрийхөөрөө номлодог.

Шашин дахь Бурханы дүрийн энэхүү ялгаа шашны үндэслэгчийн олсон Бурханы тухай Илчлэлийг нээхийн бүрэн дүүрэний талаарх ба мэдээж, тухайн шашны үнэн бодитын талаарх асуултыг тавьдаг.

Христосын шашин яагаад үнэн бодит вэ?

Би бол зам, үнэн ба амь мөн. Иохан. 14,6

Шашин бүр Бурханыг ойлгох ойлголтынхоо үнэн бодитойд итгэлтэй байдаг. Гэхдээ үүнийг батлахын тулд шашин түүний газраас бус Бурханаас үүссэнийг гэрчлэх бодит тайлбарыг хийх ёстой. Зөвхөн ингэсэн тохиолдолд л Бурханы дүр ба үнэний тухай итгэлтэй ярьж болох юм. Энэ тохиолдолд христосын шашин бусад шашны дунд онцгой байр суурь эзэлдэг. Түүнд ийм тайлбар байдаг.

Тэдгээрийн зарим нь энэ байна.

1.Итгэл сургаалийн тайлбар. Дээр тэмдэглэсэнчлэн Бурхан-Хайр, Нэгдмэл Бурханы Гурван бодгаль, Хүү Бурханы хоёрдахь Бодгаль, Бурханы хувирах, цовдлогдсон Христос-Аврагч, Амилсан тухай гэх мэт христосын шашны бүх үнэнүүд шинж чанараараа хосгүй юм. Тэдгээр нь хуучин гэрээний иудейн шашин болон тэгэх тусмаа христосын шашин үүсч байсан үеийн шашны бусад сургаалиас гүн ялгаатай. Үүнтэй уялдан 2 асуулт гарч ирдэг. Нэгдүгээрх нь: хэрэв номлогч нь ер суралцаагүй Хүү /Иохан. 7,15, Матай. 13, 55/, Түүний шавь нар нь эрдэм номгүй, боловсролгүй юм бол /Үйлс. 4, 13/ энэхүү туйлаас шинэ, гайхалтай гүн үнэний эх булаг нь ямар вэ? Хоёрдугаарх нь: олон тооны шашинлаг шинэ үзэл санааг “бодож олж” чадсан энэ бичиг үсэг багатай хүмүүс ямар гээч суут ухаантнууд байсан бэ?

Энэ бүгд тэдний гарал үүслийн ямар нэг онцгой, байгалийн бус шинжийг бодитоор өгүүлж байна. Түүнчлэн тэдний “Зохиогч”-шинэ шашныг үндэслэгч-Бурханхүн Христосын тухай эерэг баталгаанууд олддог.

2.Сэтгэл санаа, ёс суртахууны тайлбар. Бусад бүх төрлийн шашнаас ялгаатай нь христосын шашин хүнийг аврах нөхцөлийн өөр ойлголтыг дэвшүүлдэг. Бусад шашинд сургадгаар хүн төрөлхтөнд аврал залбирал, сайн үйл, өргөл барьц, гавъяаны тоогоор бус түүний нүглээ ухамсарлах, сэтгэл зүрхнээсээ наминчилсны төлөө ирдэг гэж тэр зарласан. Чухамхүү энэ шалтгааны улмаас зөвхөн зөвт байгаагүйгээр барахгүй, мөн хүнд хэрэг үйлдсэн хүн анх удаа диваажинд очсон билээ.

Христос: “Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм” /Матай. 9, 13/ хэмээн шууд хэлсэн. Тэр “зөвт” фарисейг бус, “Бурхан минь, нүгэлтэн надад энэрэнгүй сэтгэлээрээ хандана уу” /Лук. 18, 13/ хэмээн наминчлагч татвар хураагчийг хүлээн зөвшөөрч, Иисүсийг үдийн зоогонд урисан “зөвт” фарисейг бус, Аврагчийн хөлд нулимсаа еүлж, түүний хөлийг үсээрээ арчих нүгэлт-эмийн нүглийг өршөөдөг /Лук. 7:44 /. Энэ гайхалтай сургаалд иудейчүүдэд үл тохирох, шашны эсрэг, мухар сүсэгтнүүдэд сонсогдоогүй хүсэл шунал, чадалгүй энгийн хүнийг хайрлах донсолгом хайр сонсогдож байна.

Ийм хачин сургаал хаанаас гарав, шашны сургаал дахь хүнийг аврах энэ үл таних нөхцөлийн эх нь ямар байдаг вэ? Нэг л хариулт байгаа. Тийм зүйл зөвхөн Хайр бөгөөд тэр Хайр нь христосын шашныг Үндэслэгч Бурханаас л гарсан байж болно.

Түүхэн тайлбар. Христосын шашин өргөн тархаж, Христосыг номлогч бүрийг бараг гурван зууны турш үхэл заналхийлж байсан нөхцөлд Ромын хаант улсыг бараг номхотгосон баримт энэ шашны түүхийг судалдаг хүн бүрийг гайхашруулдаг. Христосын шашинтнуудыг харгисаар хөөх явдал иудейчүүд Христосыг цовдлоход шууд эхэлж, дараа нь аймшигт залхаан цээрлүүлэх үйлдлүүд Ромын эзэнт улсад тархсан /христосын шашинтнуудыг арсланд хаяж өг!/. Христосын шашинтнууд энэ үед Христост итгэснийхээ төлөө ямар их зовлон, цээрлүүлэлт амссан бэ: тэднийг аймшигтайгаар цаазалж, циркийн тайзан дээр зэрлэг амьтдад тасчуулахаар хаян өгч, модонд хүлж, давирхай түрхэж харанхуй болоход цэцэрлэгт хүрээлэнд шатааж байв.

Энэ бүгдийг харсаар байж олон хүн христосын шашинд орж байсныг юугаар тайлбарлах вэ? Христосын шашинд итгэлийнхээ төлөө шаналагчид олон тоогоор /арав арван сая/ байсан ба тэр энэ баримтыг ямар нэг гадаад, байгалийн гэгддэг шалтгаанаар тайлбарлахыг үгүйсгэдэг. Өөр ямар ч шашинд олон хүн ингэж зовоогүй. Иймээс гэгээн Иустин Гүн ухаанч ба Тарчлан зовогч бичихдээ: “Энэ сургаалийн төлөө үхнэ гэдэгт нь Сократад хэн ч итгээгүй, харин Сократын таниж мэдсэн Христост...итгэцгээсэн!” хэмээсэн.

Шашны түүхэн дэх энэхүү урьд тохиолдоогүй баримтын цорын ганц тайлбар нь христосын шашинд орж буй хүмүүс олж авдаг байсан ямар ч өвчнийг эдгээх, ирээдүйн үйл явдлыг урьдчилан хэлэх, нас нөгчсөн хүнийг амилуулах хүртэл янз бүрийн гайхамшиг бүтээх, гадаад хэл мэдэх гэх мэт гайхашрам авъяас бэлэгнүүдийн талаар тэр үеийн зохиолчдын олон тооны мэдээллүүдийг / Сайн Мэдээнээс эхлээд / хүлээн зөвшөөрөх л юм. Эргэн тойрныхныг юу илүү гайхашруулж байсан бэ гэвэл, олон христос шашинтны /эмэгтэйчүүд, хүүхдийг оролцуулан/ зовлон, үхлийг даах гайхалтай эр зориг, бүр баяр баясгалан, баптизм хүртэгсдийн оюун санаа, ёс суртахууны гайхамшигт өөрчлөлтүүд билээ. Энэ бүгд христосын шашны Бурханлигт эргэлзээ үлдээсэнгүй. Итгэлийнхээ төлөө 1930-аад үны үед өөрөө хоригдож, зовлон туулсан Игумен Никон Воробьев 1961 онд: “Түүнд итгэж, элч нар бүгдийг тэвчсэн, гэвч ертөнцийг ялсан - хэдхэн тооны хонь тоо томшгүй чонын сүргийг ялсан юм. Энэ нь Бурханы таалал, хүчний гэрчлэл биш гэж үү?” гэж бичжээ.

Бурханы тухай христос шашны сургаал нь газар дээр энэ ертөнцөөс үүсээгүй шинж чанар нь тод томруун байдаг. Тэр сургаал Бурхан бол Эцэг, Тэр хүнтэй туйлын ойрхон гэдгийг ертөнцөд нээсэн. Гэхдээ Түүнд ийм ойрхон нь зүгээр нэг заяагдаагүй, тэр нь даалгагдсан. Түүний Хаанчлал-Тэнгэр-хүний дотор бий /Лук. 17, 21-ийг харьцуул/ ба түүнд сэтгэл зүрхнээсээ хөдөлмөрлөж, /Матай. 11,12/, хүч зарцуулснаар л хүрдэг. Түүний бурхан нээгддэг. Энэ тухай гэгээн Исаак Сирин / VII зуун /: өөрийнхөө сэтгэл зүрхэнд нэвтрэхийн тулд хөдөлмөрлө. Тэгвээс Тэнгэрийг харна. Яагаад гэвэл ямар нэг зүйл бас нэг зүйлтэй адил, нэг рүү нь ороход хоёуланг нь харна” хэмээн гайхалтай хэлсэн байдаг.



А.Осипов


База данных защищена авторским правом ©bezogr.ru 2016
обратиться к администрации

    Главная страница